horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Татварыг нь төлөөгүй машиныг хиймэл оюунаар илрүүлж, шаардлага хүргүүлж эхэлжээ

post-img

Нийслэлийн 176 уулзвар, гарцад суурилуулсан 2600 гаруй ухаалаг камерын тусламжтайгаар энэ сарын 1-нээс эхлэн татвараа хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлж, эзэмшигчид нь зөвлөмж хүргүүлж байгаа юм. Энэхүү ажлыг Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, нийслэлийн Татварын газар хамтран зохион байгуулж байна. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 28 цэгт 300 гаруй албан хаагч энэ оныг дуустал хяналт шалгалт хийхээр ажиллаж байгаа юм.

Хуулийн дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчид нь жилийн албан татвараа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй. Харин хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хиймэл оюун ухаанд суурилсан системээр илрүүлж, холбогдох арга хэмжээ авахыг албаныхан анхаарууллаа.

0/1000