Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй тохиолдол шинжилгээний хариугаар сөрөг гарсан байна. Өчигдөр Булган аймгийн Засаг даргын захирамжаар тус сумаас орох гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаад байсан юм. Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тухайн сэжигтэй тохиолдол Баян-Өлгий аймгийн Булган сумаас 2 өдрийн өмнө Ховд аймгийн Булган суманд ирсэн бөгөөд бөөрний шалтгаанаар халуурч зовиурлаж байна гэсэн оношийг эмч нар тавьжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Ховдын Булган сумын тарваган тахлын сэжигтэй тохиолдол сөрөг гарчээ
- 2025/09/12
- •
- 5 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай