horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

МАН-ын бага хурал энэ 7 хоногт хуралдах товтой

post-img

МАН-ын үндсэн дүрэм, шинэ даргын асуудлыг шийдэх Удирдах зөвлөл болон Бага хурлыг энэ долоо хоногт хуралдуулахаар болжээ. 

Тодруулбал, хуралдаанаар үндсэн дүрмийг шинэчилж, даргыг сонгох учиртай. Одоогийн байдлаар МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар нэрээ  дэвшүүлнэ. МАН-ын дүрэмд “УИХ-ын сонгуульд МАН олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг.  Энэ дагуу даргаа тодруулж дараа нь Их хурлаа зарлан хуралдуулж баталгаажуулах хүлээлт байна. МАН-ын Бага хурал 369 гишүүнтэй бөгөөд нийт гишүүдийн гуравны хоёрынх нь саналыг авч чадсан нэр дэвшигч намын дарга болох боломжтой. Ерөнхий сайд Г.Занданшатар нь Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй, харин Д.Амарбаясгалан нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй хүч хавсран өрсөлдөх юм.

0/1000