Амиа хорлолтын түвшин дэлхийн хэмжээнд нийгэм дэх сэтгэцийн эрүүл мэндийн байдлын тод тусгал болж байна.
Манай орны хувьд амиа хорлолтын дундаж дэлхийн дунджаас 2 дахин их. Хүйсийн харьцаагаар авч үзвэл эрчүүд 30,8, эмэгтэйчүүд 5,4 хувьтай гэсэн статистик харагдана. Амиа хорлолтын талаарх олон зүйлийг нуршихаас илүү хэд хэдэн баримт дэлгэе.
Баримт 1. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дайн, мөргөлдөөн болон байгалийн гамшигт өртсөн таван хүн тутмын нэг нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, гэмтлийн дараах стрессийн эмгэг, хоёр туйлт эмгэгээр өвчилсөн бөгөөд амиа хорлох эрсдэл энэ хэрээр өсчээ.
Баримт 2. 2022 оны байдлаар дэлхий даяар 100 нас баралт тутмын нэг нь амиа хорлолтоос шалтгаалсан байжээ. Хамгийн хорлонтой гэмээр статистик нь амиа хорлолт тумын цаана 20 гаруй ийм оролдлого байдгийг нэгэнт тогтоожээ.
Баримт 3. Ийм тохиолдлын 77 хувь нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад бүртгэгдэж байна.
Баримт 4. Өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны 4 дүгээрт амиа хорлолт орж байна.
Баримт 5. Монгол Улсын хувьд 2019 оны байдлаар амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд 2 дахин өндөр. /Эх сурвалж: СЭМҮТ/
Баримт 6. Ийм тохиодлоор нас барсан тохиолдлын түвшин 100000 хүнд дэлхийн дундаж 8,7 байхад манай оронд 17,9 буюу дэлхийн дунджаас 2 дахин их судалгаа гарчээ.

Анхаарлын гадуур үлдэж, тоохгүй орхиж болохгүй сэдвийн нэг нь энэ. Нэг талаараа тухайн орны хөгжлийн индексийг илтгэх үзүүлэлт ч гэдэг. Зөвхөн тоо баримтыг дурдаад өнгөрөх бус тэдний амь насыг аврах боломжит шийдлүүдийг боловсруулах нь юу юунаас илүү чухал болжээ.
Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын түвшин /2021 он/

Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын түвшин //2021 он/

Гэтэл өсвөр насныхны дунд амиа хорлолт, ийм сэдэл төрөх эмгэг өдөр бүр ихсэж аюулын харанга дэлдээд байна. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйчид ажиллаж эхэлсэн ч 3000-4000 хүүхдэд нэг хүн ногдож байгаа нь туйлын хангалтгүй юм.
Монгол Улсад 2024 онд зудад өртсөн бүс нутгийн хүн амын сэтгэц-нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлох судалгааны дүнг харцгаая: Нийт судалгаанд оролцогчдын 25 орчим хувь буюу 4 хүн тутмын 1 нь ямар нэгэн сэтгэц, нийгмийн тулгамдсан асуудалтай байжээ.
- Нойргүйдэлтэй 23,9%,
- Архаг ядаргаатай 23,4%,
- Сэтгэл гутралтай 21,8%,
- Сэтгэл түгшилт айдастай 17,1,
- Ярихаас татгалзаж ганцаардсан 5,6%
- Архины хэтрүүлэн хэрэглээтэй 5%,
- Амиа хорлох бодолтой 0,7%,
- Бие махбодийн зовиур шаналгаа илэрсэн 23% гэжээ.
Өнөөдрийг хүртэл манай улсад энэ талын хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэр ч бүү хэл цагдаа, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын уялдаа холбоо ор тас орхигдож, тоо баримтууд нь нэгдсэн байдлаар гардаггүй хэвээр байна.
Урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ бараг байхгүйтэй адил юм. Нийтээрээ сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуулж, өнгөрсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч одооноос эхлэхгүй бол хэдхэн жилийн дараа дэлхийн хар жагсаалтын нэг болох амиа хорлолтын жагсаалтаар 20 дугаарт жагсах бус эхний байруудад орох вий.
Амиа хорлолтын түвшин хамгийн өндөр 20 улс:

Амиа хорлолтын түвшин хамгийн бага улс орнууд
100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшин хамгийн бага улс орнуудын жагсаалтыг харцгаая.
Антигуа, Барбуда нь 100,000 хүн тутамд дунджаар ердөө 0.4 амиа хорлодог гэсэн дэлхийн хамгийн бага амиа хорлолтоор тэргүүлдэг. 100,000 хүн тутамд дунджаар 0.6 амиа хорлодог Барбадос дараа нь оржээ.
100 мянгад ногдох амиа хорлолтын түвшин хамгийн бага арван улс:
- Антигуа ба Барбуда – 0.4
- Барбадос – 0.6
- Гренада – 0.7
- Сент Винсент ба Гренадинууд – 1
- Сан Томе ба Принсипи – 1.5
- Жордан – 1.6
- Гондурас – 2.1
- Венесуэл – 2.1
- Филиппин – 2.2
- Ямайка – 2.4
Эх сурвалж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага