horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

УИХ, Засгийн газарт Д.Амарбаясгалангийн өгсөн анхааруулга

post-img

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Засгийн газар болон парламентад дараах үгийг онцлон дайлаа.

УИХ-д хандсан үг:

  • Улс орныхоо төсөв батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд гишүүд төсөв, санхүүгийн гүнзгий мэдлэгтэй байх, санхүүгийн тайлан, аудитын үр дүнг уншиж дүгнэх чадвараа хөгжүүлэх нийгмийн шаардлагыг хангаж ажиллах ёстойг онцлон анхааруулъя!
  • Өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг Улсын Их Хурлын гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье! Эдийн засгийн идэвхжил саарч байгаа ийм үед, одоо байгаа дотоод эрэлтийг хадгалахын тулд хэмнэлтийн бодлогын эрэмбэ, дэс дарааллыг зохистой хийх нь зүйтэй.

Засгийн газарт хандсан үг:

  • Засгийн газар ирж буй цагийг угтан илүү өндөр сэрэмжтэй байж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатай байна.
  • Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал нь ирж буй өвөл хатуухан сорилт болохыг анхааруулж байна. Иймд салбар бүр дор бүрнээ зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллахыг сануулъя!
0/1000