horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

 “Япон хэлээр бяцхан ном бүтээцгээе-2025” уралдаан болно

post-img

Монголын япон хэлний боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах, Монголын нөхцөлд тохирсон япон хэлний сурах бичиг, сургалтын материалын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор “Япон хэлээр бяцхан ном бүтээцгээе-2025” уралдааныг Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголын япон хэлний багш нарын холбоо, Япон сангаас хамтран зарлажээ. Монгол-Япон хоёр орны найрамдалт харилцаа, эрхэм түншлэлийг билэгдэн зохион байгуулж буйгаараа онцлог юм байна.

Уралдаанд хувь хүн, багаар оролцох бөгөөд япон хэл суралцагчид, япон хэлний багш нар, япон хэлний сургалтын материал боловсруулах сонирхолтой хэн бүхэнд нээлттэй аж.

Япон хэлээр бяцхан ном бүтээх сонирхол, хүсэл эрмэлзэлтэй байх. Япон хэлний түвшин, Япон улс руу зорчиж байсан эсэх, нас хүйс, мэргэжил, иргэншил хамаарахгүй. Шалгарсан бүтээлүүдийг цахим хуудсаар үнэ төлбөргүй, нээлттэй байршуулах, мөн ном болгон хэвлүүлж тараахыг зөвшөөрөх зэрэг шалгуур тавих юм байна.

0/1000