horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Тунгаа хэтрүүлэн тариа хийж, эхийн савыг задлан, ургийнх нь тархинд цус харвуулжээ

post-img

Анхаар! ЭХЭМҮТ бол эх, нярайн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй, үндэсний хэмжээний төв эмнэлэг. Мэргэжлийн байгууллага байх ёстой. Энд дээд зэргийн хүнлэг, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай эмч, сувилагч, асрагч ажиллах ёстой. Гэвч уг эмнэлэгт хүний санаанд багтамгүй, мэргэжлийн бус алдаа олон удаа гарч, байнга давтагдаж, Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглож байна. Үүнийг нотлох олон баримт ил болсоор байна.

Баримт 1. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 39 долоо хоногтой жирэмсэн 34 настай С гэгч эмэгтэй хүүхдээ эсэн мэнд төрүүлэх зорилготойгоор хандсан байна. Гэвч түүний төрөлтийг дэмжих зорилгоор савны базлалт эрчимжүүлдэг тариаг сувилагч тун хэтрүүлэн тарьжээ. Үүнээс үүдэлтэйгээр иргэн С-ийн сав задарч, 3.3 литр цус алджээ. Эмч нар түүний савыг авч байж, амийг нь аварсан байна.

Эхийн сав задарч, дотуур их хэмжээний цус алдсанаас үүдэлтэйгээр хэвлий дэх 39 долоо хоногтой эрүүл ургийн тархинд цус харваж, тархины үхэл гэсэн оноштойгоор үхэлтэй нүүр тулан, өдгөө тус эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

Хэвлий дэх 39 долоо хоногтой эрүүл ургийн тархинд цус харваж, тархины үхэл гэсэн оноштойгоор үхэлтэй нүүр тулан, Сэхээн амьдруулах тасагт байна

Энэ төрөлтийг ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч А.Гэрэлмаа удирдан явуулжээ. Эмчийн ажилдаа хайхрамжгүй хандаж, төрөх гэж ирсэн тулгар эмэгтэйд аюултай тариаг тун хэтрүүлэн тарьсан эмч уг хэрэгтээ огт гэмшилгүйгээр эмч нарын хурал дээр хохирогч эмэгтэйг “Бэлгийн замын өвчтэй, ялхайсан юм ирсэн” хэмээн тодорхойлсон байх юм. Түүний энэ гүтгэлэг, хайхрамжгүй байдал нь эх, нялхсын эрүүл мэндийн төлөө насаараа зүтгэж яваа бусад эмч нарыг шооконд оруулсан гэнэ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн эмч нар дээр, дооргүй ам булаалдан ярьж байгаа ч даргаас ирэх дарамтаас айж, олны өмнө хохирогчийг хамгаалан дуугарах зориг зүрх дутаж байгаагаа бидэнд илэрхийлсэн юм.

Болсон явдлыг гэрчилж байгаа эмч нар хохирогч С-ыг эмнэлэгт элдэв өвчингүй, эрүүл саруул ирсэн гэдгийг нотолж байна. Мэргэжлийн алдаа гаргасан эмч алдаагаа өөрөөсөө зайлуулахын тулд хохирогч эмэгтэйг гүтгэж байгаа аж.

Их хэмжээний цус алдсан өвчтөн энэ удаа амь аврагдаж, эсэн мэнд үлдсэн ч түүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учирчээ. Энэ нь одоо биш, хожим илэрдэг нь хамгийн аймшигтай. 5-10 жилийн дараа уг эмэгтэй бөөрний дутагдалд орох, бусад цуллаг эрхтэнд гажуудал үүсэх эрсдэлтэй. Үүнээс гадна өндгөвч аажимдаа үхжих эрсдэл маш өндөр. Дотуур их хэмжээний цус алдсан хүнд хожим ийм урхаг үүсэх эрсдэлтэй байдгийг эмч нар ярьж байв. Түүнд тусламж үзүүлсэн эмч нар ийм шалтгаанаар уг эмэгтэйн өмнөөс шаналж байгаагаа нуугаагүй билээ.

Төрөх гэж ирсэн тулгар эмэгтэйд аюултай тариаг тун хэтрүүлэн тарьсан эмч уг хэрэгтээ огт гэмшсэнгүй

Хамгийн харамсалтай нь иргэн С нь 2 охинтой. Удам залгах хүүтэй болохыг хүсэж, тэр хүсэл нь ч биелэн, хэвлийд нь хүү бойжиж байжээ. Хүүгээ эсэн мэнд төрүүлэхээр ЭХЭМҮТ-д хандтал хариуцаж авсан эмч нь алдаа гарган, хүүг нь эрлэгт тушаагаад зогсохгүй С-ыг дахин жирэмслэх боломжгүй болгожээ.

Энэ бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэх улсын хэмжээний том эмнэлэг эх, үрсийг аврах биш, эрүүл мэндэд нь бодитой аюул учруулсан бодит баримт юм.

0/1000
Yamar aimar yum bolloo we

Yamar aimar yum bolloo we