horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Гэмт хэрэгтэн инээж, гэмгүй хүмүүс айж байна

post-img

Иргэдийг цочирдуулж, асуудал дагуулсан гэмт хэргийн талаарх мэдээ сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээгээр тархаж, иргэд айдаст автав. Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр сүүлийн жилүүдэд бүх төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүний тоо өсчээ.

Өнгөрсөн 2022-2024 онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо жилдээ 20-25 хувиар өсөж, нийт гэмт хэргийн тоо 44.7 мянга, хохирсон иргэдийн тоо 42.9 мянгад хүрсэн байна.  

Гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд гэмт хэрэг жилээс жилд ихсэж байгаа нь сэтгэл эмзэглүүштэй. Хүн амын дундах сэтгэцийн эрүүл мэнд дордсон талаар анагаах ухааны доктор Н.Алтанзул “Сэтгэцийн эрүүл мэнд-2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлын товыг танилцуулах уулзалтын үеэрээ хэлж байсан.

Нийгэм, эдийн засгийн байдал тийм ч сайнгүй, хүмүүсийн амьдрал нүдэн дээр уруудаж байгаа энэ цагт бүх төрлийн гэмт хэргийн хохирогч нь энгийн иргэд. Хэлж ярьж байгаа нь эрүүл бус хүмүүсийн элдэв төрлийн лаив, бичлэг, хараал, доромжлол үнэндээ тоймоо алдсан. Эх орондоо эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл улам бүр хумигдаж байна.

УИХ-ын намрын чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганаар хэлэлцэх эхний асуудал яг үүнд чиглэх учиртайг хууль санаачлагчид маань ойлгож байгаа гэж найдъя. Зайлшгүй засаж залруулах, өөрчлөх шаардлагатай асуудал бол гэмт хэрэг. Үүнийг бууруулах нь дээр дооргүй анхаарах асуудал мөнөөс мөн юм.  

0/1000