МУИС-ийн шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркад 2024-2025 оны хичээлийн жилд GMP стандартад нийцсэн технологийн туршилт, зүгшрүүлэлтийн цех болон байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүнийг зохион бүтээх, угсрах Гэрлаб урланг “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулжээ.
Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав танилцан инновацын экосистемийн нээлттэй орон зай бий болж байгаад талархал илэрхийлж, санал, зөвлөмж, хамтран ажиллах талаар санал солилцов.
Гэрлаб урланг 2025 оны 10-р сарын дундуур нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн улс орнуудад шинжлэх ухаан, технологийн парк нь инновац, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн орчинтой холбох гол төв болж хөгжсөн байдаг. Олон улсад ийм парк нь салбар дундын шинэ салбар бий болгох, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, инноваци нэвтрүүлэн, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна.