Хөгжлийн банктай холбоотой 42 хүн, 3 хуулийн этгээдийг хамарсан эрүүгийн хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн 7 хоногт болж, шийдвэрээ өнөөдөр танилцуулж байна. Энэ хэрэгт холбогдсон 42 холбогдогчоос 19 хүнийг шүүх гэм буруутайд тооцож, 23 хүнийг гэм буруугүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.
Энэ хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, сайд асан Н.Батбаяр нарыг холбогдуулан, Эрүүгийн хуулийн 22.1-2-т зааснаар буруутган, шүүх хэлэлцсэн юм.