horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ц.Чулуунзагдын гэр, албан тасалгаанд нэгжлэг хийхэд, нас барсан Х-ийн гарын үсэгтэй дардас олджээ

post-img

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нарын нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан шалгаж эхэлсэн. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт “АТГ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг 2023 оны 1 дүгээр сараас шалгаж эхэлсэн. Арилжааны гэрээ хууль бусаар байгуулж, хахууль авсан гэх гэмт хэрэгт Чулуунзагд нарын албан тушаалтныг холбогдуулан шалгаж байгаа. Иргэн Чулуунзагдын гэр, албан тасалгаанд шалгалт хийх явцад гэмт хэргийн ул мөр олдсон. Тухайн сэжигтнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан. Түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг 9 дүгээр сарын 12-нд шүүх гаргасан.

Хэргийг шалгах явцад энэ хэрэгт холбогдох компанийн захирал асны ар гэрээс АТГ-т гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Чулуунзагдын гэр болон албан тасалгаанд нэгжлэг хийхэд, тухайн компанийн захирлаар ажиллаж байгаад нас барсан Х-ийн гарын үсэгтэй дардас олдсон.

АТГ хэн нэгэн албан тушаалтнаас хамараалгүйгээр үйл ажиллагаа явуулах төрийн тусгай алба” гэж тайлбарлав.

0/1000