Жаргалант сум 38000 га тариалангийн газартай. Үүнээс 5115 га газар төмс тарьжээ. Гантай жил таарч 20-25 хувийн ургац авахаар байгаа талаар Төв аймгийн Жаргалант сумын Тариаланчдын холбооны тэргүүн Б.Баярбат ярилаа. Тэрбээр үр тариа 2112 га-д тарьснаас 800 га-гаас ургац авахаар байгаа. Үлдэгдэл талбайн ургац гараагүй байж байгаад 78 хоногийн дараа орсон борооны дараа сая л ургаж эхэлжээ. Одоо дөнгөж 15-хан см хэмжээтэй байна. Хяруунд цохиулчихгүй шиг бол жаахан өндөр ургахаар нь тэжээл рүү шууд шилжинэ гэв.
Таримлын 75 хувь нь цэцэглэлтийн шатандаа байгаа нь тариаланчдад хүндрэл учруулахаар байгаа юм байна.