horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ажилд ороогүй, ажил хийгээгүй хүмүүст 69.8 сая төгрөгийн цалин олгосон нэрээр хувьдаа завшжээ

post-img

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Я.С албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон хүн ажилд авчээ. Тэр хүмүүс нь ажилдаа ороогүй, ажил хийгээгүй, цагийн бүртгэлд бүртгүүлээгүй аж. Гэтэл Я.С тэдэнд 69.8 сая төгрөгийн цалин олгуулж, өөрийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн дансаар дамжуулан, хувьдаа авчээ.

Улсын төсвийн мөнгийг ийм аргаар хувьдаа завшсан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж. Улсын яллагч уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.

0/1000