horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тендерт шалгарсан компанийн захирлаар худаг, ном, Ipad-ын төлбөрөө төлүүлжээ

post-img

Төрийн байгууллагад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ц.Г зөвлөх үйлчилгээний 2 тэрбум 680 сая төгрөгийн тендерт шалгарсан компанийн захирлаас 48 сая төгрөгийн хахууль авчээ. Тэрээр өөрийнхөө болон хамаатныхаа хашаанд гүний худаг гаргуулах, ном хэвлүүлэх, Ipad авахдаа тус компанийн захирлаар төлбөрийг нь төлүүлсэн байна.

Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалган тогтоож, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Улсын яллагч уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

0/1000