horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шинээр байгуулах Орон сууцны банкны зээлийн хүү хэд байх вэ?

post-img

Засгийн газар, Монголбанк хамтран, 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл нийт 137 мянга гаруй иргэнд нийт 9.9 их наяд төгрөгийн зээл олгож, орон сууцтай болгоод байна. Хүн амаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах, агаар орчны бохирдлыг богино хугацаанд багасгах том зорилго агуулсан энэ хөтөлбөрийг одоо тусгай банк байгуулах замаар хэрэгжүүлэхээр Засгийн газар зорьж байна.

Улаанбаатар 412.5 мянган айлтай. Үүний 212 мянга нь орон сууцанд, 200 мянга нь гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 80% нь гэр хорооллоос үүдэлтэйг судлаачид тогтоон, өвөл болохоор үүсдэг өтгөн утаандаа тэднийг буруутгадаг. Гэр хорооллын 163.742 янданг буулгавал агаарын бохирдлын 31% нь үгүй болно. Энэ олон янданг төмрийн хогон дээр хаяхын тулд ийм тооны байр хэрэгтэй.

Гэр хорооллын нийт өрхийн 92.3% нь 144.992 жорлонтой. Энэ олон нүхэн жорлон бол хөрс, орчин бохирдуулагч. Үүнийг үгүй болгох шийдэл нь бас л байр.

137 мянга гаруй иргэнд нийт 9.9 их наяд төгрөгийн зээл олгож, орон сууцтай болгоод байна

Тиймээс ч арилжааны банкны 12-15%-ийн хүүтэй зээлээр хүмүүс орон сууц авсаар байгаа юм. 6%-ийн хүүтэй зээл нь илүү тэнгэртэйд нь олдож, ижил тэнгэртэйд нь сонсогдохоос цаашгүй болохоор 2-2.5 дахин өндөр хүүтэй зээлээр байр авахаас яах билээ. Гэсэн ч энэ өндөр хүүтэй зээлийг авсан хүн олширсоор байна. Энэ бол орон сууцны зээл манай улсад хамгийн чухал хэрэгцээ гэдгийг харуулдаг.

Улаанбаатараар зогсохгүй, аймгийн төв, том суурингийн оршин суугчид ч паартай байшин, паалантай жорлон мөрөөдөх боллоо. 21 аймгийн төвийн айл  өрхүүдийн 70 орчим хувь нь орчин үеийн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээнд холбогдоогүй гэр, байшинд амьдардаг. Тэнд ч орон сууцны зээл хэрэгтэй.

Орон сууцны санхүүжилтийн банк хэнд зээл олгох вэ?

Энэ бүхнийг бодож бодож манай улс Орон сууцны төрөлжсөн банк байгуулах гэсэн хариу гаргаж ирээд, 2026 онд ийм банк байгуулах гэж байна. ЗГ 2025.07.23-нд Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахалж буй.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Орон сууцны зээлийг сайжруулах, хүүг багасгах ажлын хэсэг гарч, Орон сууцны банк байгуулах гэж байна. Өмнө нь Монголбанк энэ тал дээр тодорхой санал боловсруулсан байсан. Үүнийгээ ЗГ-аас хэрэгжүүлэх орон сууцны санхүүжилтийн тогтолцоотой уялдуулна. Орон сууцны банкийг 2026 онд байгуулна.

Одоо ипотекийн зээл олгож буй банкуудтай Орон сууцны банк өрсөлдөхгүй. Орон сууцны зээлийн зориулалтаар олгох эх үүсвэр олж ирээд, арилжааны банкуудад тараах юм. Банкуудад урт хугацаатай хямд эх үүсвэртэй зээл олгоно. Орон сууцны банкийг хувийн хэвшилтэй хамтарч байгуулна. Дийлэнх хувийг хувийн компани, багахан хэсгийг төр эзэмшинэ. Дийлэнх улсын туршлагыг харвал төрөөс дэмжиж байж, орон сууцны урт хугацааны тогтвортой санхүүжилт бүрддэг. Орон сууцны санхүүжилтэд шаардлагатай дэд бүтэц бий болж, зээлийн хүү буурна гэж үзэж байгаа” хэмээн хэлэв.

Орон сууцны санхүүжилтийн банкийг төр, хувийн хэвшил хамтарч байгуулна. Үүн дээр олон улсын санхүүгийн байгууллагыг оролцуулахаар Засгийн газар төлөвлөжээ.

Энэ банк мөнгө олж, арилжааны банкуудад хүүтэй өгнө. Түүн дээр нь арилжааны банкууд ашиг, хүүгээ нэмж, иргэдэд зээлдүүлнэ. Нэг ёсондоо Орон сууцны банк бол ченж болж таарах нь. Гадаадаас ч юм уу, хаа нэгтээгээс бага хүүтэй бөөн мөнгө олж ирэн, арилжааны банкуудад хүү нэмэн өгч, үйл ажиллагааны зардлаа олж авна гэсэн үг.

Орон сууцны санхүүжилтийн банкны хүү хэд байх вэ?

Өнөөдөр ипотекийн 2 янзын зээл бий. 1 нь төрөөс санхүүжүүлдэг 6%-ийн хүүтэй зээл. Нөгөө нь банк өөрийн буюу мөнгөө хадгалуулсан хүмүүсийн мөнгийг бусдад зээлдэг, 12-15%-ийн хүүтэй зээл.

Орон сууцны санхүүжилтийн банк энэхүү 6% болон 12% гэсэн хүүгийн хоорондох зөрүүг ойртуулах юм. Тэгэхээр тус банкны хүү 6% байхгүй нь тодорхой болж байна. Гэхдээ арай ч 12-15% биш. Тус банкны зээлийн хүү үүний дундуур тогтох бололтой.

6%-ийн хүүтэй зээлийг яаж ч мөрөөдөөд, хүсээд авч чадахгүй хүмүүст 8% хүүтэй зээл олдвол башийлаа л гэсэн үг. Байрны зээлийн хүү ингэж багасвал 6%-ийн хүүтэй зээл авахаар хэдэн жилээр дугаарлаж байгаа хүмүүс хугацаа алдалгүй, шууд 8% хүүтэй зээлийг авах магадлал өндөр. 12%-ийн хүүтэй зээлийг арай өндөр юм хэмээн санааширч суугаа хүмүүс 8%-ийн хүүтэй зээлийг дуун дээр л авна. Ингэвэл гэр хорооллоос орон сууцанд шилжих айл олширч, тэр хэрээр агаар, хөрсний бохирдол багасна.

6 хувийн зээлийг хэдэн хүн авав?

Орон сууцны 6%-ийн зээлийг энэ онд 6200 хүнд олгожээ. Тэд нийт 800 орчим тэрбум төгрөгийн байр авсан байна. Өнөө жил Монголбанк, Хуримтлалын сан, арилжааны банкууд нийлээд 1.2 их наяд төгрөгийн орон сууцны зээл өгнө. 2025 онд олгож байгаа нийт зээлийн 35-36%-ийг орон нутагт байр авч буй хүмүүст олгожээ. Хуримтлалын сан мөнгөтэй болсноор 6%-ийн хүүтэй зээл авсан хүн олширч, орон нутагт байр авч байгаа хүн ч 2024, 2025 онд нэмэгдсэн тухай Монголбанкныхан өчигдөр мэдэгдэв.

0/1000