Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байна. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь угаарын хий мэдрэгч суурилуулсан айл өрхүүдийн мэдээллийг дэлгэцэнд хянах бөгөөд бага, дунд, их, аюултай, онц аюултай гэсэн таван төрлийн дуудлагыг хүлээн авдаг. Операторууд дуудлага хүлээн авангуутаа тухайн өрхийн холбогдох гишүүд рүү залгадаг байна. Хэрэв холбогдож чадахгүй бол тухайн айлын хөрш рүү нь залгаж мэдээлэл хүргэдэг. Харин хөрштэй нь холбогдоогүй бол Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 500 гэрээт ажилтнаас хамгийн ойр байгаа нь тухайн цэгт очиж угаарын эрсдэлийн мэдээллийг хүргэж, урьдчилан сэргийлдэг. Нийслэлд нийт 82 мянган айлд угаарын хий мэдрэгч ажиллаж байна. Иргэд угаарын хий мэдрэгчээ салгалгүй, зааврын дагуу хэрэглэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой. Нийслэлд гал түлж байгаа нийт 176 мянган өрхийг энэхүү системд холбохоор төлөвлөж байгаа юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
82 мянган айлд угаарын хий мэдрэгч суурилуулж ажиглаж байна
- 2025/09/16
- •
- 2 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай