horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Өчигдөр орой Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар уулзжээ

post-img

МАН-ын УЗ энэ 7 хоногт хуралдаж, бага хурлынхаа товыг тогтооно гэж тус намын гишүүд мэдээлж байгаа. Энэ удаагийн бага хурлаар намын дүрэм, даргын асуудлыг хэлэлцэх юм.
Тэгвэл МАН-ын даргын сонгуульд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн МАН-ын дүрмийн дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар түүнтэй өрсөлдөнө. Эрх баригч намд нөлөө бүхий 2 лидер байгаа гэдгийг олны өмнө харуулж байгаа энэ үйл явдал МАН доторх хагарал хурцадсан юм биш үү гэсэн хардлага төрүүлээд байна. УИХ-ын даргыг намынхаа даргын сонгуульд өрсөлдөх саналд дургүйцсэн байр суурь илэрхийлээгүй гэдгээ Төрийн тэргүүн төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл өчигдөр орой УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар уулзжээ. Монгол Улсыг жолоодож байгаа эрх баригч улс төрийн хүчин үнэхээр хагарсан уу эсвэл хамтарч ямар нэгэн улс төрийн тоглолт хийж байна уу гэдэг нь анхаарал татаж байна.

0/1000