“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлнэ. Яллагдагчийн гэм бурууг шүүгч Б.Булгантамир, Н.Далайхүү, Г.Энхцэцэг нар дэнслэх бол улсын яллагчаар нийслэлийн прокурор С.Баярмаа оролцоно.
Түүнд Эрүүгийн хуулийн10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр”, 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зүйл заалтаар яллаж байгаа юм.
Түүний үйлдсэн хэргийн талаар талийгаач эмэгтэйн ээж “Авраарай, туслаарай гээд амь тэмцэж байхад нь ойрхон байсан хүмүүс тусалж, аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт гар утсаараа бичлэг хийж зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг. Энэ зураг дээр харагдаж байгаа энэ олон хүмүүс тал, талаас гартаа барьж байсан зүйлээ шидэж, охинд минь тусалсан бол АЛУУРЧИН НАВГАНЫ ЭНХБАТЫН хөдөлгөөн саарч, охин үр минь амь мултрах байсан байх даа” хэмээн бичсэн байдаг.