Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.09.11-ний өдрийн 5555 дугаартай захирамжтай, яллагдагч Ц.Дагвадоржид холбогдох хэргийг өнөөдөр 16:00 цагаас тус шүүх урьдчилан хэлэлцэнэ. Түүнд 2024 оны 06 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар “хоёр, түүнээс дээш хүнийг алах, …” гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, 2024.11.29-ний өдөр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай хийгээд, хэргийг прокурорт буцаажээ. Ингэхдээ “…хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хохирогч А, Б нарыг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна… гэсэн үндэслэлээр хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаажээ.
Тодруулбал, нийгмийн сүлжээнд зураг нь тавигдсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг хүн алах гэмт хэрэгт хамтын оролцоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, өөрөөр хэлбэл амь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаасан аж.
Уг шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор эс зөвшөөрч, Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч тус шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаж улмаар шүүхэд 2025.08.21-ний өдөр дахин шилжиж ирсэн байна.
Шүүхээс 2025.09.17-ны өдөр зарласан урьдчилсан хэлэлцүүлэг бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэх болон ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хурал биш (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг). Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлд хамаарах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд хийсэн эсэх, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дутуу хийгдсэн ажиллагаа байгаа эсэхийг нягтлан хэлэлцэх хурал юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хүн алж, чемоданд хийгээд, зургаа авахуулсан хэрэгтний хэргийг өнөөдөр шүүх хэлэлцэнэ
- 2025/09/17
- •
- 0 цаг 27 минутын өмнө
- •
- 2 мин уншина

- Шинэ
- Хандалттай