horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Оюутнууд ургац хураалтад ажиллана

post-img

Дархан-Уул аймгийн хэмжээнд есдүгээр сарын 12-ны байдлаар үр тариа 2.32, төмс 7.57, хүнсний ногоо 44.82 нийт ургац хураалтын явц 5.90 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, төмс, хүнсний ногооны хураалт 40 орчим хувьтай, үр тариа эхлэл төдий байна.

Цаг агаар сэрүүсч ургац хураалт оройтож байгаатай холбоотой богино хугацаанд ургац хураалт хийх шаардлага үүссэн талаар Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Т.Ганболд ярилаа. Тэрбээр тариаланчид техникийн бүрэн бүтэн, бэлэн байдлаа, хангаж чадна. Харин хүн хүчний хэрэгцээ их гардаг.  Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 9 их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс эхний ээлжинд 700 гаруй оюутан ургац хураалтад оролцох талар сургуулийн удирдлагуудтай ярилцаж тохирлоо гэв.

0/1000