horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Баялгийн хулгайтай тэмцэгч Г.Занданшатар

post-img

Манай улс үнэндээ баялаг ихтэй орон. Зөвхөн энэ онд БНХАУ-руу экспортолсон нүүрсний 40 орчим хувийг манай улс нийлүүлж байна. Гагц нүүрс ч бус газрын ховор элемент, нефть, зэс, кобальт гээд эрдэс баялгийн салбарт Монгол Улсын баялгийн эзлэх хувь Дэлхийд жин дарна. Гэтэл бид одоо ч ядуу, буурай хэвээрээ. Учир юу гэвээс баялгийн хараал хүрсэнд байлаа.

Гэтэл энэ бүхэнд цэг тавих эхний алхам бол Үндэсний баялгийн сан байв. Газрын хэвлийн баялгаас олж байгаа ашгаа иргэддээ тэгш, шударга, хүрээмжтэй хуваарилж, ирээдүй хойч үедээ өв үлдээх тухай олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг (2020-2024 оны) парламентын хугацаа шувтрах үест буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Энэ талаар тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан, одоогийн засгийн тэргүүн Г.Занданшатарын гүйцэтгэсэн үүрэг их байсныг энд дурдах нь зөв болов уу.

Үндсэн хууль өөрчлөхдөө оруулсан дээрх заалтын тухай тэрбээр хэлэхдээ “Үүнийг байгалийн баялаг ихтэй улсуудын, тэр дундаа  Норвегийн байгалийн баялгаа эргэлтэд оруулсан, баялагтаа эзэн байсан улсын туршлагыг судалж оруулсан” хэмээн онцолж байсан удаатай.

Үнэндээ байгалийн баялгийг хэдхэн хүн халаасалж, баялгийн хулгай газар авч, хэт тасарсан тэрбумтнууд, нүүрс дагасан хулгайчид гаарсан нь үнэн шүү дээ. Газрын хэвлийн баялаг хараа хяналтгүй урсаж, өөрийн мэтээр дур зоргоороо авирладаг, зарж борлуулдаг, бүхэл бүтэн сүлжээ бий болж, эсрэгээрээ ард түмний амьдрал улны түвшинд хүрсэн нь бас л үнэн.

Нэгэнт хоолноосоо салсан эдгээр бүлэглэл дуугүй суухгүй. Тэдний нутагшуулсан хар ПИ-АР Монгол Улсыг бага шиг хорлоосой.

Гэтэл энэ хулгайд Үндэсний баялгийн сангийн тухай хууль чөдөр тушаа болов. Хөгжлийн сангийн мөнгө бодлого, шийдвэр хэрэгжүүлж байгаа улстөрчдийн хараанаас холдохооргүй байхаар зохицуулав. Хуримтлалын санг хэн нэгэн эрх мэдэл, албан тушааалтан болон Засгийн газар дур мэдэн зарцуулах боломжгүй болгож орхисон. Энэ бүх нөхцөл байдлыг хууль эрх зүйн орчноор хааж өгсөн нь тухайн үеийн УИХ-ын даргын томоохон ажлын нэг байлаа.

Өөрөөр хэлбэл, баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх боломжийг нээх хууль, эрх зүйн орчны эхлэлийг тавьж байгаагаараа Үндсний баялгийн сангийн тухай хууль онцлогтой байв.

Нэхэн саная.

Үндэсний баялгийн сангийн орлогод стратегийн ордоос хуваарилах ногдол ашиг голлох нөлөөтэй учраас уг хууль батлагдсантай холбоотой стратегийн ордыг эргэлтэд оруулах, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшсан байсан стратегийн ордуудыг буцаан авах ажиллагааг хуульчилж чадсан. УИХ-ын тогтоол гарч, 16 ордыг стратегийн орд газраар бүртгэв.

Гаднынханд зарагдаж, зарсан мөнгө нь хаачсан нь мэдэгдэхгүй ор сураггүй алга болсон стартегийн орд газраа үр дүнд нь буцаан авлаа. Эдгээр орд Монгол Улсад ашиг тус өгсөн үү гэвэл, үгүй юм. Хөрөнгө оруулалтын гэрээ, өгөөж, үр ашгийн талаар яриад ч хэрэггүй болсон байсан. Олноос далдуур, сэмхэн наймаалцаж орхисныг бүгд мэдсэн.

Гэхдээ Монгол Улсад эзэн байдгийг, хуультай, дүрэмтэй улс гэдгийг, түүндээ хүрч ажилладаг Засгийн газар байдгийг Г.Занданшатарын үед харуулж чадлаа.

Ерөөс эрдэс баялгийн салбараас олох орлого хүрэхгүй, санд төвлөрүүлэх боломжгүй юм биш. Үүнээс өмнөх бүх л цаг үед баялгийн хулгайч нараас болж, улсын сан хөмрөг хоосон байж ирлээ.

Тус ордууд нь Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх ач холбогдолтой чухал орд газар. Тиймээс хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг Үндэсний баялгийн санг бүрдүүлдэг үндэсний аж ахуйн нэгжид шилжүүлж, хайгуул болон олборлолтыг эрчимжүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон хэлэв.

Мэдээж төсвийн гол орлогоо татвар төлөгчдийн нуруунд үүрүүлж бүрдүүлэх бус, байгалийн баялгаасаа төвлөрүүлж төсвөө бүрдүүлж байх учиртай. Ерөөс эрдэс баялгийн салбараас олох орлого хүрэхгүй, санд төвлөрүүлэх боломжгүй юм биш. Үүнээс өмнөх бүх л цаг үед баялгийн хулгайч нараас болж, улсын сан хөмрөг хоосон байж ирлээ.

Баялгийн хулгайч нар бол хөгжлийн хулгайч юм. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн хоёрхон сарын дотор “Эрдэнэс Тавантолгой” дахь нүүрс экспорт бүтэн хагас жилийн борлуулалтаас эрс сайжирч, бүр тав дахин их нүүрс борлууллаа. Ердөө л хулгайн бүтцийг задалж, хяналт сайжирснаар борлуулалт ихэссэн. Үр дүнд нь улсын орлого ч нэмэгдлээ.

Энэ бүхний цаана халаасаараа нэгдсэн, хувийнхаа эрх ашигт хөтлөгдсөн хэсэг бүлэг хүний эрх ашиг илт хөндөгдөнө. Нэгэнт хоолноосоо салсан эдгээр бүлэглэл дуугүй суухгүй. Тэдний нутагшуулсан хар ПИ-АР Монгол Улсыг бага шиг хорлоосой.

0/1000