horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Багшлах эрх олгох 45 хоногийн сургалт хүүхдийн эрхийг хамгаалсан гэж шүүх үзлээ

post-img

Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргах эрхийнхээ хүрээнд, нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах зорилгоор Боловсролын сайдын 2024 А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журамын 2.1, 2.2, 2.2.1, 2.3, 2.5, 2.5.1 гэсэн заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд шаардлага гаргасан юм.

Боловсролын сайдын А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан журмаар багш биш мэргэжилтнийг 45 хоногийн хугацаанд багш болгон бэлтгэж байгаа. Энэ нь нийтийн эрх ашиг сонирхол, хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж тэр үзжээ. “Үндсэн хуульд заасан хүүхдийн сурч боловсрох эрх, эцэг эх суралцагчийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчсөн, багшийн мэргэжлийн нэр төр үнэлэмжийг бууруулсан үр дагавартай. Журмын холбогдох зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний боловсролын болоод Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хуулийн агуулгад нийцээгүй журам баталсан” гэж өмгөөлөгч Э.Чулуунцэцэг шүүхэд ханджээ.

Үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцээд, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудыг 4 сар түдгэлзүүлсэн юм.

Хяналтын шатны шүүх “Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нь нийтийн эрх ашигтай холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хүрээлэн байгаа орчин болон хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ тодорхойлж маргасан. Хүрээлэн байгаа орчны асуудал маргааны үйл баримтад хамааралгүй байна. Уг журмыг хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гарсан байна. 45 хонгийн хугацаатай сургалтаар багшлах эрх олгохдоо тухайн хүний өөрийнх нь бакалаврын боловсролын чиглэлийн дагуу эрх олгохоор тайлбарласан. Иймд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

0/1000