Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ширээ багийн Барлагтай гэдэг газар (46°36’36.0″N 98°16’12.0″E) өнгөрсөн шөнө буюу 9-р сарын 18-ны 00:23:09 цагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдөллөө. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 00:28 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т мэдээлжээ. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан, Барлагтай багийн засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас газар хөдлөлтийн чичирхийлэлийн талаар тодруулахад мэдрэгдээгүй, учирсан хохирол үгүй байжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай