horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дарханд Теле хяналтын камерын дэд төв байгууллаа

post-img

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Теле хяналтын камерын дэд төвийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн байгуулж, өчигдөр (2025.09.17) ашиглалтад орууллаа. “Ногоон бүс” төслийн хүрээнд суурилуулсан нийт 308 ширхэг хяналтын камерыг тус дэд төвд холбож, ухаалаг программ хангамж болох Irex 50 болон nx 200 системд нэгтгэн үйл ажиллагаагаа явуулах юм.

Ийнхүү дэд төв ашиглалтад орсноор иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шинжилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

0/1000