Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нэгэн айлаас 2 настай хүүхэд алга болжээ. Тус сумын бүх байгууллагын албан хаагчид, аж ахуйн нэгжийн ажилчид, сумын нийт иргэд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид нийт 100 орчим хүн уг хүүхдийг хайж байна. Эрлийн ажиллагаа зогсолтгүй үргэлжилж, өнөөдөр Сайханмодот ууланд эрлийг үргэлжлүүлж байна.
Хүү алга болох үедээ цагаан пүүз, цэнхэр цамц, хар өмдтэй байжээ. Тэрээр Баянбэлчирийн давааны Сайханмодот гэдэг газраас алга болсон аж. Түүнийг харсан, олсон хүн байвал 8829-4661, 7038-6057 дугаарт яаралтай мэдэгдэнэ үү!