Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг 12 дугаар сарын 5-нд барьж дуусна. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн, Улаанбаатар хотоос 120 км зайд орших цахилгаан станцыг дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөсөн юм. Ажлын явц төлөвлөгөөний дагуу хоцрогдолгүй явааг албаныхан мэдээлэв.
Уг цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж, 12 дугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон юм. Тус станцын ачаалал наймдугаар сарын байдлаар хоногт дунджаар 140 МВт орчим байсан бол төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсоноос хойш өнөөдрийг хүртэл 600 сая кВт/цаг эрчим хүч нийлүүлжээ. Монгол Улсын нийт эрчим хүчний 60 орчим хувийг Улаанбаатар хот хэрэглэдэг.