horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Онц хэрцгийгээр 2 хүн хөнөөсөн Ц.Дагвадоржийг өмгөөлөх өмгөөлөгч олдоогүй учраас улсаас үнэгүй өмгөөлөгчөөр хангажээ

post-img

16 болон 32 настай хоёр эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж гэгчид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болж, хэргийг прокурорт буцаав. Тодруулбал, яллагдагч Ц.Дагвадоржийн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байх магадлалтай Х.Энхсайханыг эл хэрэгт яг ямар холбоотойг мөрдөн шалгаж, тогтоохыг нийслэлийн Прокурорын газарт шүүх даалгав. Мөн Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг уг гэмт хэрэгт хамааралтай эсэхийг дахин мөрдөн шалгуулахаар болсон юм.

Өчигдөр Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлэгт 8 өмгөөлөгч оролцсон. Алуулсан хохирогчдыг тус бүр 2 өмгөөлөгч өмгөөлсөн бол Э.Ган-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ нар тус тусдаа 1, 1 өмгөөлөгч авч, уг хэлэлцүүлэгт оролцуулсан байна. Харин шүүгдэгч Ц.Дагвадорж болоод Х.Энхсайхан нарыг өмгөөлөх өмгөөлөгч олдоогүй. Тиймээс шүүхийн шийдвэрээр тэднийг тус бүр 1, 1 өмгөөлөгчөөр үнэгүй хангажээ.

Өмгөөлөгч олдохгүй бол эсвэл өмгөөлөгч хөлслөх төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагчийг улсаас өмгөөлөгчөөр үнэгүй хангадаг юм.

0/1000