Энэ жилийн ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сарын байдлаар 156.5 мянган тонн хадлан хадаж, 24.5 мянган тонн хүнсний ногоо, 9.4 мянган тонн төмс хурааж, 5.0 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Тодруулбал, энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 60 мянган тонн, хураасан хүнсний ногоо 2.8 мянган тонн, гар тэжээл 1.9 мянган тонноор өсөж, харин хураасан төмс 7.2 мянган тонноор тус тус буурсан гэсэн үзүүлэлт юм.
Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Дорноговь, Завхан, Булган, Дархан-Уул, Увс, Орхон, Ховд, Төв, Сэлэнгэ аймгуудад 6.4 тонноос 3.7 мянган тонн буюу 34-76 хувиар буурч, бусад аймагт 0.2 – 272.7 тонн буюу 2.1 хувиас 33.2 дахин өссөн байна. Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс Говьсүмбэр, Увс, Завхан, Баян-Өлгий, Булган, Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ аймгуудад 6.2 тонноос 5.7 мянган тонн буюу 6.0 – 5.1 хувиар буурч, бусад аймагт 4.7 тонноос 7.9 мянган тонноор буюу 33.5 хувиас 10.4 дахин өссөн байна.
Харин ХХААХҮ-наас улсын хэмжээнд 2025 онд улсын хэмжээгээр өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад тариалалт 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан. Ингэснээр нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой гэж мэдээлжээ.