horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Багш нарын үндсэн цалинг 3 сая болгохыг шаардлаа

post-img

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээллээ.

…Багш нарын цалин нэмэгдэхгүй байгаа. Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсөвт багш, ажилчдын үндсэн цалинг нэмэх талаар нэг ч төгрөгийн төсөв тавиагүй.

…Тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа асуудлыг бүгд мэдсээр байгаа ч ямар нэгэн ажил хийхгүй байна.

…Нэгдүгээрт, Боловсролын яамтай 2001-2024 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн заалтууд болон бусад заалт одоогийн байдлаар огт хэрэгжээгүй.

Хоёрдугаарт, 2025 оны 2 сарын 24-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Засгийн газрын хооронд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр Засгийн газар тодорхой үүрэг хүлээсэн. Гэсэн ч есдүгээр сарын байдлаар ямар нэгэн хариу өгөөгүй. Цалин нэмэх боломжгүй гэсэн хариу өгсөн гэсэн мэдээлэл өгч байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 21 аймаг, орон нутагт үндэсний хэмжээнд багш нарын цалинг нэмэх асуудлыг шат дараатай зохион байгуулна. Хэрэв 2026 оны төсвийг яг байгаагаар нь батлах юм бол дараагийн шатны арга хэмжээнд хүрэхээс өөр аргагүй болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын 126 гишүүнийг сурсан цэцэрлэг, сургуульдаа нэг удаа ч болтугай очиж, багш, ажилчидтай уулзаж, сургуулийн орчин өөрчлөгдөж үү гэдгийг үзэхийг тэд уриаллаа. Тэд “Чанартай боловсрол, хүртээмжтэй цалингийн төлөө эвлэлдэн нэгдэж байна” гэв.

0/1000