horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Сайд Г.Дамдинням, Б.Жавхлан нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хаанчлал тогтоож байна” гэв

post-img

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгор нэртэй газрыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан нар шунахайн сэдлээр, хувийн ашиг сонирхолд ашиглах гэж байна хэмээн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн н.Алтантуяа мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Эх орончид багасаж, баялаг урсаж байна. Сэрцгээ, сэлэнгэчүүдээ” гэсэн уриагаар эхэллээ. Монголчууд газрын баялагтаа эзэн гэсэн сайхан уриа лоозонд хууртаж байна. Энэ уриа цаасан дээр л байгаа болохоос амьдрал дээрээ хэрэгжихгүй байгааг тайлбарлалаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Засгийн газрын хурлын тэмдэглэл гээчээр ажил хийдэг боллоо.  Аймаг, сумын Засаг дарга нар, төрийн албаны ажлыг хэвийн журмаар явуулах ямар ч боломжгүй болсон. УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан гэдэг хоёр хүний ноёрхол, шууд хаанчлалын улс бий боллоо.  Энэ хоёр хүн төрийн дээд албан тушаал хашиж байгаагаараа далимдуулан Сэлэнгэ аймгийн Ерөө сумд очиж өөрийнхөө дураар аашилдаг болсон.

2015 оноос хойш Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хооронд хилийн цэсийн маргаан гарч 2018 оны 5 сарын 3-нд шийдвэр гарч үүнийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байдаг Хонгор нэртэй газар Болдтөмөрерөөгөөс хоёр дахин илүү төмрийн нөөцтэй ордыг өөртөө ашигтайгаар ашиглах гэсэн санаархал байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

0/1000