horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Оюутолгой төслийн хэлэлцээг дэмжих дэд ажлын хэсэг хуралдлаа

post-img

“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дэд ажлын хэсгийн хурал өчигдөр боллоо. Хурлаар:

  • Ажлын хэсгийн ажиллах удирдамж, нарийвчилсан төлөвлөгөө,
  • “Оюутолгой” ХХК-ийн Менежментийн үйлчилгээний гэрээг шинэчлэх,
  • “Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах,
  • Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт, зардалд хөндлөнгийн аудит хийлгэх, нэмэлт зээлийн санхүүжилт,
  • Эрчим хүч, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах зэрэг асуудлуудыг талаар санал солилцов.

Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирон, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах дэд ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдлаа.

0/1000