horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Цанхийн зүүн уурхайн гэрээт компаниудад хөндлөнгийн аудит хийж эхэллээ

post-img

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн зүүн уурхайн гэрээт компаниуд болох “Ти Ти Жи Ви Си Өү”, “Нормаунт”, “Кэй Эй Майнинг” ХХК-д стандартын хөндлөнгийн аудит хийж байна. Тогтвортой хөгжлийн шалгуурыг хангаж хариуцлагатай уул уурхайг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, тогтолцоог сайжруулах зорилгоор есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 1-ний өдөр хийж дуусгах юм.

Хөндлөнгийн аудитад хамрагдсан компаниуд цаашид аудитын үр дүнгээс гарсан анхаарах асуудлыг залруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох ажил үйлчилгээг тасралтгүй сайжруулах үйл явц юм.

0/1000