horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүүхдийн мөр биш болохыг тогтоожээ

post-img

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хүүг хайж буй ар гэрийнхэн нь 9 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдийн мөр байх магадлалтай мөр олж, зургийг нь гар утсаараа аван, Хээрийн штабт авчирч, холбогдох хүмүүст үзүүлсэн байна. Тухайн мөр байсан газарт тус аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Мөнхбаатар нараар ахлуулсан албан хаагчид очиж шалган, 2 эрэлч нохойгоор мөрдүүлжээ.

Тухайн мөр гарсан газраас журмын дагуу авч шинжлүүлэхэд хүүхдийнх биш, малын мөр байх магадлалтай гэсэн хариу гарсан байна. Энэ талаар алга болсон хүүгийн аав, ээжид танилцуулсан байна.

0/1000