horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Чонын үүр, хиргисүүрийг “Могойн нүд” дурангаар нэгжжээ

post-img

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сайханмод гэдэг газарт алга болсон 2 настай хүүг хайж буй эрэлчид өчигдөр 6 бүлэг болон хуваагдаж, дараах ажиллагааг зохион байгуулжээ. Үүнд:

1 дүгээр бүлэг Хүүгийн алга болсон газраас зүүн болон зүүн хойд зүгт 1-8 км радиуст 5 хүн 5 морьтой явж, том, жижиг 8 нүх, чонын үүр, хиргисүүрийг “Могойн нүд” дурангаар нэгжив.

2 дугаар бүлэг 179 алба хаагч, 7 эрэлч нохойтойгоор 4 км, 3.4 км өргөн газрыг явган самнав.

3 дугаар бүлэг Дроноор 10 удаа агаараас эрэн хайв.

4 дүгээр бүлэг ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид холбогдох ажиллагаа явууллаа.

5 дугаар бүлэг 64 хүний бүрэлдэхүүнтэй энэ бүлэг хүүгийн алга болсон газраас зүүн урд зүгт 600 м өргөн 2 км урт газрыг явган самнав.

6 дугаар бүлэг 5 албан хаагч, 1 эрэлч нохой, 2 “Могойн нүд” дурантайгаар Сайханмодны Царамын эхийг самнав.

Эрлийн үйл ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, цагдаагийн байгууллагын албан хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ЭМТ, СӨБ, Баянхошуу баг, Тавантолгой баг, Шинэ-Идэр сумын төрийн байгууллагын алба хаагчид, ар гэрийн хүмүүс, Мөрөн, Улаанбаатар хотын сайн дурын иргэд оролцлоо гэж эрлийн Шуурхай штабаас мэдээллээ.

0/1000