horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

2 настай хүүгийн цогцсыг олон, таниулж байна

post-img

Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй болсон 2 настай хүүгийн цогцсыг өнөөдөр 16:00 цагийн үед олсон тухай мэдээлэл ирлээ. Анх алга болсон Сайханмодоос 3-4 км зайд байсан гэнэ. ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс уг хүүхдийн цогцсыг алга болсон 2 настай П хүү мөн эсэхийг таниулах, гаднын нөлөө орсон эсэхийг тогтоохоор шалгаж байна.

Өнөөдрийн эрэлд гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газрын албан хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, 1 эрэлч нохой, ар гэрийн хүмүүс, Тариалан сумын мэргэжлийн анги, сургууль, цэцэрлэгийн ажилчид нийлсэн 56 хүн, 15 машин, 5 морь, 1 эрэлч нохойтойгоор оролцжээ. Тэд өнөөдөр Сайханмодоос зүүн хойд зүгт 25 км зайтай Нялуугийнхаш гэдэг газраас эрлээ эхэлсэн байна.

0/1000
xxx

Ochigdor shono 23tsag orchim zuudelsen eejteigee tsug ybj baigaad aawruugaal baih sanaandgui baidalaar ih hurdan porteriin araar guij orood uharch bhad morgood deeguur ni garaad butsaad porter ni uragshaa hodlood dairuulj nas barsan. Gehdee porter shig mashin ni tsagaan tsenher 2ongotei bolj haragdaad bsan. Sain medehgui uul ni zuudend yg haraad baidag. Het ih bodoj sanaa zobood bhaar hudlaa yum boluu. Eej aavl oroltsootoi