horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Нүүрс VS Газрын ховор элемэнт

post-img

Цэнхэр гаргийн нүүрсхүчлийн хийг багасгах, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологид нэн чухал ховор элементийн эрэлт хурдацтай өсөж буй. Үндсэндээ газрын ховор элемэнт хэмээх холын зайн марафонд Дэлхий нийтээрээ уралдаж эхэллээ. Энэ уралдаанд Монгол Улс сүүл мушгих уу, эсвэл гэсэн хоёр сонголтын өмнө нэгэнт иржээ.

НҮҮРС:

Нүүрсний нөөцөөрөө 12 нүүрсний сав газар, 3 нүүрстэй талбайд энэ оны статистик мэдээгээр нүүрсний нийт батлагдсан геологийн нөөц 32.6 тэрбум тн

Геологи-хайгуулын нэмэлт судалгаагаар илрүүлэх боломжтой нөөц баялаг 150 тэрбум тн

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЭНТ:

Газрын ховор элементийн нөөцтэй 6 орд, 3 сая тонн.

Газрын ховор элемэнтийн өрсөлдөөнд Монгол Улсын өмнөө барих том төсөл бол яах аргагүй Халзанбүрэгтэй. Монголын хувьд газрын ховор элементийн нийт нөөцийн бараг тал буюу 48.7 хувь нь Ховд аймагт орших Халзанбүрэгтэйн ордод бий. Манай улс энэ нөөцийн хэмжээгээрээ Дэлхийд 7 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Уг ордын талаар Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногт сонсгол хийсэн. Төслийн явц, хайгуул, олборлолтын талаар нэгдсэн ойлголт өгөх зорилготой уг сонсголын үр дүн тийм ч сайн байсангүй. Чухамдаа МАН-ын даргын сунгаанд таг дарагдаж, хойш шидэгдлээ. Эцэстээ нэг эмэгтэй хүний нүд рүү уран асгах тухай маазраагаар л дуусав.

Харин биднийг маазарч суух хооронд бөмбөрцөг тэр чигтээ хүлэмжийн хийнээс татгалзаж, ногоон шилжилт, ногоон эрчим хүчний хэрэглээнд шилжихээ ээлж дараалан зарлах боллоо. Шилжилтийн гол цөм мэдээж газрын ховор элемэнт буюу өндөр технологийн түүхий эд. Дээр дурдсанчлан марафон эхэлсэн болохоор нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, эрүүл ухаанаар хандах зайлшгүй шаардлага үүссэнийг ойлгох ёстой болж таарлаа.

Эрдэс баялгийн салбарт орж ирэх хөрөнгө оруулалтын гол шалгуур нь ногоон шилжилт, ногоон технологи болов. Санхүүгийн байгууллагынхан үйл ажиллагаандаа энэ шилжилтийг онцолсон төсөлд л хөрөнгө оруулахаа мэдэгдээд эхэллээ. Европын холбооны улсууд экспортоор хил давах бүтээгдэхүүнүүдэд хүлэмжийн хий ялгаруулдаг бол өндөр татвар ногдуулдаг болсон.

Гэтэл бид гарааны зурхайдаа гацсан хэвээр байна. Угаасаа Халзанбүрэгтэйн ховор элемэнтийг хэрхэн боловсруулах нь 1980-аад оноос хойш ойлгомжгүй явж ирсэн. Гэхдээ энэ төсөл гацаанаас гарч гэмээнэ Монголын ногоон шилжилтийн цаашдын ирээдүй шалтгаалж мэдэхээр болов. Уралдах уу эсвэл үлдэх үү?

Гэхдээ яг юунд анхаарлаа хандуулах ёстой вэ.

Ерөөс газрын ховор элемент олборлохоор бэлтгэж буй төслүүдийн ТЭЗҮ-ийн тооцооны гол цөм бол боловсруулах технологи. Хүдэр гаргах, эсвэл баяжуулах шийдэл хэр шинэлэг, бодитой, баттай байна, төдий чинээ төслийн үнэ цэн өсөх учраас тэр. Ийм учир газрын ховор элементийг үр ашигтай, байгаль орчинд хор хөнөөл багатайгаар ашиглах технологи хөгжүүлэх зардал газрын ховор элементийн үнэтэй шууд хамааралтайгаар өсөж байна.

Халзанбүрэгтэй ордын хайгуул үргэлжилж байгаа талаар уг сонсголын үеэр төсөл хэрэгжүүлэгч тал танилцуулсан. Канадын лабораторид эхний туршилтын дээжээ илгээж, хагас үйлдвэрийн туршилтаа хийжээ. Баяжуулах үе шатаа амжилттай дуусган, үр дүнгээ ч сонссон юм билээ. Хүлээсэн хэмжээний металлаа авсан гэсэн. Одоо газрын ховор элемэнтээ гүн боловсруулах туршилт хийхээр хүлээж байгааг мэргэжилтэн нь тайлбарлалаа.

Газрын ховор элемэнтийг дагалдах нэг асуудал бол байгалийн цацраг юм билээ. Байгальд оршиж байхдаа л ямар нэгэн цацраг агуулж байдаг үелэх системийн 17 элемэнт зөвхөн дан ганц уран ялгаруулдаггүй. Тэгэхээр бүгдээрээ Халзанбүрэгтэйн төслийн ТЭЗҮ, олборлолтын асуудалд илүү анхаарлаа хандуулж, зөвхөн шороо зөөх тухай юм уу, эсвэл баяжуулах уу, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэдэгт л төвлөрье.

Бид нүүрс, алтны технологио мэднэ. Харин газрын ховор элемэнт олборлох, боловсруулах, тээвэрлэх талаар мэдлэг нимгэн нь үнэн. Тэгэхээр ЯГ ҮҮНД Л АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЦАГ НЭГЭНТ ИРЖЭЭ.

0/1000