horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

М.Бадамсүрэн: Яагаад Дорнодын залуусыг намаас хөөгөөд байгаа юм бэ?

post-img

УИХ-ын гишүүн, Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэн өнөөдөр сэтгүүлчдээр дамжуулан үгээ хэллээ.

УИХ-ын гишүүн, Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэн:

-Дорнод аймгаас УИХ-д сонгогдож байсан Н.Номтойбаяр гишүүн, Дорнод аймгийн уугуул Б.Энхбаяр гишүүн, Д.Энхтүвшин гишүүн ч гэсэн манай Дорнод аймгийн уугуул. Яагаад Дорнодын залуусыг намын хүчийг ашиглаж, намаас хөөгөөд байгаа юм бэ? Нутгийн хүний хувьд үүн дээр анхаарах ёстой гэж үзэж байна.

Эрх барьж байгаа нам илүү хариуцлагатай, амласан амлалтаа биелүүлдэг, авлигын эсрэг 5Ш ажиллагаагаа биелүүлэхийн төлөө амлалтаа биелүүлж, зүтгэдэг байх ёстой. Ард түмний амьдрал доройтож байгаа гол шалтгаан бол авлигатай холбоотой. Бүх улс авлигаа ялж байж, ард түмнийхээ амьдралыг сайжруулсан байдаг.

0/1000