Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр тохиож байна. ЮНЕСКО-гоос жил бүрийн 10-р сарын 5-нд Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирэх шийдвэр 1994 онд гарч байсан юм. Харин Монгол улсын хувьд 1966 оноос Монголын багш нарын өдрийг хоёрдугаар сард тэмдэглэж ирсэнээ 2013 оноос өөрчилж Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэх болсон юм. Энэхүү баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж байна.
Багш нарын өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос дараах тоон мэдээллийг танилцууллаа. Боловсролын яамны мэдээллээр 2024-2025 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад 55 мянган үндсэн багш ажиллаж байгаа аж. Цэцэрлэгт нэг багшид дунджаар 27 хүүхэд ногдож байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байна.