Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна хэмээн Улсын онцгой комисс мэдээллээ. Гангийн эрсдэлийн үнэлгээгээр маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум, дунд эрсдэлтэй 130 сум, бага эрсдэлтэй 129 сум, маш бага эрсдэлтэй 2 сум байна гэж гарчээ.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй баруун аймгуудад өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг томилон ажиллуулжээ. Ажлын хэсгийн ахлагч, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлтэй танилцан, шаардлагатай зарим арга хэмжээг авсан байна.
Баруун аймгууд дараах байдлаар өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлж, малаа нядлан, эдийн засгийн эргэлтэд оруулна.
Увс
- 2,7 орчим сая толгой мал өвөлжиж, хаваржина
- Нийт малынхаа 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулна.
- 160 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн байна.
Ховд
- 6,3 сая толгой мал өвөлжиж, хаваржина.
- Нийт 500,0 мянган толгой малыг зах зээлд борлуулна.
- 60,8 мянган тн өвс, 3270 тн гар тэжээл, 6790 тн хужир шүү бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Завхан
- 6.0 сая тоо толгой мал өвөлжиж, хаваржина.
- Нийт 493.5 мянган толгой мал зах зээлд нийлүүлнэ.
- Завхан аймаг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 450 тн өвс, 45 тн хивэг, 5 тн хорголжин тэжээл авах захиалгатай
Баян-Өлгий
- 3.6 сая толгой мал өвөлжиж, хаваржина.
- 190 тн өвс 235 тн тэжээл, сумдын нөөцөд 306 тн өвс, 407,3 тн тэжээл нөөцлөөд байна.
- Аймгийн ИТХ-аар орон нутгийн төсвийн тодотголоор 1 тэрбум төгрөг батлуулж аймгийн өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлнэ.
Говь-Алтай
- 4.3 сая толгой мал өвөлжиж, хаваржина.
- Аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн тэжээл, сумдын нөөцөд нийт 100 тн өвс, 133,2 тн тэжээл бэлтгэжээ.
- Нийт 916,8 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
Баянхонгор
- Бүдүүн тэжээл 1024,5 тн, хүчит тэжээл 364.7 тн, Эрдэс 0.4 тн бэлтгэж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 23.6 хувьтай байна.
- Мах бэлтгэлийн 3 үйлдвэрт богийн мах 670 тн, бод малын мах 330 тонныг нөөцлөнө.
- Нийт 3500 тонн мах авахаар бэлтгэл ажлаа хангажээ.
Өвөрхангай
- 5.3 сая орчим тоо толгой мал өвөлжинө.
- Нийт 1.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
- Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 104.9 тн ногоон өвс, 68 тн тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 416.7 тн өвс, 142.6 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.