Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь, буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилт, газрын доройтолд өртсөн гэсэн судалгаа гарчээ.
Монгол орны газар нутгийн 4,6 хувь нь нэн хүчтэй, 18,6 хувь нь хүчтэй, 22,1 хувь нь дунд зэрэг, 31,5 хувь нь сул, ердөө 0,9 хувь нь доройтоогүй байна.
“Цөл бол өвчин биш, харин цөлжилт бол өвчин” гэдгийг дэлхийн олон улс хүлээн зөвшөөрч, цөлжилттэй тэмцэж байна. Цөлжилтийг дэлхийн “хорт хавдар” гэж нэрлэдэг бөгөөд үүнийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга бол мод тарих, ургамлан нөмрөгийг чанаржуулах юм байна.