horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Эрдэнэс тавантолгой” компани есдүгээр сард 3.2 сая тонн нүүрс экспортолжээ

post-img

”Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосон гурван сарын хугацаанд сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 2 дахин, орлогыг 1.3 дахин нэмэж ажиллажээ.

Тухайлбал, 2025 оны 10 сарын 1-ний байдлаар нийт 108 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 68 удаагийн арилжаа нь амжилттай болж 292.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 5.2 сая тонн нүүрсийг амжилттай арилжаалсан байна.

Энэ хугацаанд нүүрсний экспортыг 2025 оны 7 дугаар сард 1.9 сая тонн, 8 дугаар сард 2.7 сая тонн, 9 дүгээр сард 3.2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолжээ. Есдүгээр сард экспортолсон нүүрсний хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр экспортын үзүүлэлт болж байна.

Онцгой дэглэм тогтоохоос өмнө уурхайн техникийн бэлэн байдал 56 хувьтай байсан бол техникийн бэлэн байдлыг сайжруулж 81 хувь болгожээ.

0/1000