horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

HRDay-2025 хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийг онцолно

post-img

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн” энэ жил SYMBIOSIS_OF_HUMAN_AND_AI сэдвийн дор 10-р сарын 13-нд болно. Энэ талаар өнөөдөр Монголын хүний хөгжлийн консорциумаас хэвлэлийн бага хурал хийлээ.

Дэлхий нийтээр хөдөлмөрийн зах зээл үүн дотроос хүний нөөцийн ажилтны чиг үүрэг ихээхэн өөрчлөгдөж байна. Хүний нөөц гэхээсээ илүү бизнесийн, стратегийн түншүүд гэж хэлэхэд болно. Технологийн хөгжил, хиймэл оюунтай холбоотой хүн ба хиймэл оюуны нийцэл нийлэмжийг хэрхэн ашиглах вэ гэсэн сорилууд өнөөдрийн хүний нөөцийн менежментийн гол асуудал болж байна хэмээн  хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Энэ үеэр зөвхөн хүний нөөцийн тухай ойлголтыг авч үзэхгүй  орчин үеийн хүний нөөцийн чиг хандлага, ажил дээр ажлын өдрүүдийг хэрхэн яаж оновчтойгоор ашиглах вэ, ажил амьдралын балансыг хүндээ яаж аз жаргалтайгаар хүргэх вэ, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг  нэн тэргүүнд чухалчлах юм байна.

Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр олон улсын чиг хандлага, шилдэг практикуудаас суралцах, шинэлэг туршлага, контент, AI ба хүний тэнцвэрт харилцааны шийдлүүдтэй танилцах тул хүний нөөцийн салбарынхан төдийгүй хүнтэй болон технологитой ажилладаг хүн бүрийн сонсоход үнэ цэнтэй мэдлэг, мэдээлэл дүүрэн үндэсний зөвлөгөөн болох юм. 

0/1000