Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ сарын 6-7 өдөр Баруун бүсийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг боллоо.
Энэ өдөрлөгийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага – International Labour Organization-ын Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Баян-Өлгий аймагт гурван удаа зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлүүд, нийт 250 гаруй иргэн оролцож санал өгсөн байна.
Баян-Өлгий аймгийн ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдийн зүгээс мэргэжлээс шалтгаалах өвчин болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зардлын зориулалтыг илүү тодорхой болгох, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудыг эрх үүргийг илүү сайжруулах санал зонхилжээ.