Палеомагнетикийн судалгаа нь эртний супертивүүдийн хөдөлгөөн тэдгээрийн тектоник хөгжил, палеогеографийг сэргээн босгоход нэн чухал судалгаа юм байна. Энэ нь манай улсын геологийн шинжлэх ухааны салбарт шинээр нэвтэрч буй судалгааны чиглэл аж. Тус хүрээлэнд ажиллаж буй геологи ба геофизикийн чиглэлээр мэргэшсэн залуу боловсон хүчнүүдийг доктор С.Төрболдын удирдлага, чиглэлээр палеомагнетикийн судалгаанд судлаачаар бэлтгэж чадавхжуулах ажил шат дараалалтай зохион байгуулж эхэллээ.
ШУА-ын Геологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Төрболд тэргүүтэй залуу судлаачид Монгол-Агнуурын бүсэд тархалттай доод-дунд Палеозойн настай тунамал-вулканоген чулуулгуудаас анхны палеомагнетикийн судалгаанд зориулсан дээжүүдийг зориулалтын багажаар амжилттай өрөмдөж дээжлэв.
