“Баруун бүсийн боомтуудаар импортлох улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх” тухай саналыг Улсын Их Хурлын 64 гишүүн дэмжин гарын үсэг зуржээ. Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд уг санаачилгыг гаргаж 2025.09.30-нд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт хүргүүлсэн.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг саналыг хэлэлцэн дэмжиж, 2025.10.16-аас 2026.04.10 хүртэлх хугацаанд дараах боомтуудаар импортлох бүтээгдэхүүнд гаалийн татварыг “0” хувь болгох тогтоол баталжээ. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Цагааннуур
- Ховд аймгийн Ярант
- Увс аймгийн Боршоо
- Завхан аймгийн Арцсуурь
- Говь-Алтай аймгийн Бургастай