horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Ургац”-ын агуулахад гарсан галын тархалтыг зогсоожээ

post-img

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Од групп” компанийн “Ургац” гурилын үйлдвэрийн агуулах өнөө өглөө шатлаа. Энэ тухай дуудлага өнөөдөр 05:03 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 63 дугаар ангийн 100 гаруй албан хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр уг галыг унтрааж байгааг нийслэлийн Онцгой байдлын газар мэдээллээ. Гал түймрийн тархалтыг 08:30 цагт зогсоожээ. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Уг галыг унтрааж буй ангиуд:

  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги,
  • Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар анги,
  • Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги,
  • Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги,
  • Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги,
  • Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги
0/1000