2025 онд Засгийн газрын хоёр удаагийн тогтоол, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын байгууллагад туулах чадвар сайтай, шуурхай албаны 12 автомашин, 2 ширхэг олон үйлдэлт “Боб кат” техник, 2 ширхэг гал унтраах мотоциклыг шйидвэрлэж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, хуваарилагдсан анги, байгууллагад гардуулсан юм.
Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангалтыг 2021 онтой харьцуулахад:
- Техник, тоног төхөөрөмжийн хангалт 31.5 хувиас 44.5 хувь,
- Аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44.8 хувиас 63.6 хувь,
- Тусгай зориулалтын хувцас хэрэгслийн хангалт 37.4 хувиас 62.4 хувь,
- Гал унтраах зориулалтын багаж хэрэгслийн хангалт 38.9 хувиас 63.3 хувь,
- Холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалт 20.2 хувиас 48.8 хувь болж тус тус өссөн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2, 32м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашиныг Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Эдгээр автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагад 42м урттай гал түймэр унтраах автомеханик шатны автомашин анх удаагаа нийлүүлэгдэж байгаагаараа онцлогтой.