Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөө, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх зорилготой “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн өдөрлөг өнөөдөр эхэллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциац, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй энэ өдөрлөг 10 дугаар сарын 9, 10-нд Хэнтий аймагт болж байна.
Энэхүү чуулга уулзалтаар хариуцлагатай уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм. Тус чуулганд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ЗДТГ, төрийн захиргаа, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд болон тус бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага тэргүүтэй 200 гаруй төлөөлөл оролцож байна.