“Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3 сая 319 мянган төгрөгт хүргэж, нийт ажилчдын үндсэн цалинг 50-60 хувиар нэмжээ. Энэ талаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр танилцууллаа. 2024 оны нийт гүйцэтгэлээс үзвэл инженер, техникийн ажилчид сард дунджаар 2 сая 37 мянган төгрөгийн цалинтай бол ээлжийн ажилчид ердөө 930 мянган төгрөг авдаг.
“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т өнөөдрийн байдлаар 1935 инженер, техникийн ажилтан, албан хаагч ажиллаж байна. Өнөөдөр тэдний баярын өдөр.