Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний гэрээнүүдийг ил болгох замаар эдийн засгийн том төслүүдийг нууцлах байдлаар далд хэрэгжүүлдэг буруу жишгийг халж байгаагаа өчигдөр мэдэгдэв. Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн саитад нүүрсний гэрээнүүдийг тавин, нийтэд ил болгож эхэллээ. Уг гэрээний талаар эдийн засагчийн байр суурийг хүргэе!
Эдийн засагч Р.Даваадорж:
-Нүүрсний нууц гэрээнээс харвал Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо аль хэдийнэ алджээ. Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс “Бодь групп” 31 гэрээ хийж. “Бодь групп” дангаараа 22 сая 505 мянган тн нүүрсний гэрээ хийсэн бөгөөд 8.2 сая тн-ыг аль хэдийнээ гаргаж амжсан байх юм.
Тонн нүүрсийг 200$ гэж бодвол 1.6 тэрбум$ аль хэдийнээ халаасалжээ. Барьсан төмөр зам нь мухар! Монголын ард түмнийг ингэж доромжлох эрх хэнд байна?